2014-06-23 , бичсэн: Majaa төрөл:
w11778995081

Гэрийн шаахайтай бүсгүйчүүд жигтэйхэн хурдан . Юунд тийм хурдан байдаг юм болоо.Үгүй ээ. Юунд хурдалдаг гээ. Хөөрхийс. Хөөрхий олон хүний хөөрхий нь хуурмаг гэсэн үг олон сонссон. Харин би ганцхан тэгээд чин үнэнхээрийн сэтгэлээсээ хэлж байгаам.


2014-06-07 , бичсэн: Majaa төрөл:
10scan0096   Алим
                                                                    нэг нь түүнийг амтархан зооглоно
                                                        Алим 
                                                                    өөр нэг нь харин  зурна
                                                        Алим
                                                                   хэн нэг нь зураг болохоор нь гэрээ гоёно
                                                        Алим    





                                                        Алимыг бүгдээрээ тордож бас ургуулна  

...
2014-01-11 , бичсэн: Majaa төрөл:
1389507503


Тиймээ. Зүгээр л бодолдоо зөв. Уншиж, найз нөхөд анд найз нартайгаа ярина хөөрнө ,бас  өглөө бүр яаран ажилдаа гүйж  орой хоолоо хийж ханиа халамжилж үр хүүхдээ хүмүүжүүлдэг. Би л лав ингэж амьдарсаар л. Гэтэл бас болохгүй зүйл тохиолдоно. Жишээлэхэд  гээд бичихэд минь дэндүү олон бодол орж ирж байх юмаа.
2013-12-17 , бичсэн: Majaa төрөл:
Уудам орчилонг ойрхон орших нар шиг гэрэлтэй байлгах мөрөөдөл тэмүүллийн дунд төөрөөгүй таны дэргэдэх  хөл хөөрцөг бүхэн найрал аялгуу. Хэн нэг нь шагнал хараагүй сэтгэл итгэл. Цөм ухаалаг нартай. Чимэг .Энэ насны гоёл. Тийм болохоор л хүмүүүс  амьдралд хайртай байдаг бизээ.
2013-12-14 , бичсэн: Majaa төрөл:
 Эцэг буурайн сахиусаа гал голомтондоо залсан.Чив чимээгүй. Чимээгүй орчинд энхрий зүүдний эх хатагтай ижийнхээ бүүвэйн дуунд олсон эх орон таныг , үрс тань.Эх орон таныг гэрэл цацарсан инээднээсээ олон олсоон. Урдаас угтаж биш араас гэтсэн хар буруу зүйлийг шоглон хошигнон байж ялах  эгц харан алхалсан аашныхаа дотроос олсон.Агь анхилуун чиг гашуун байдаг амьдарлын нугачаанаас нууж тэврэх уул усныхаа барияаг даган дагасан хөг эгшиг хөшиг үгүй сэтгэлдээ эрхэм  та биднийг гагнасан торгон дурьдатгалаас би эх орон таныгаа олном.Хараач үгүй алс ирээдүйдээ хан бодолд би тантайй хамт байсан амч хамт...
2013-11-20 , бичсэн: Majaa төрөл:
Тарчигхан бодит орчин. Өлөн зэлмүүн дайн тулаан бүхий  он жилүүд  .Эсвэл нэг их идэвхи бага хөдөлгөөнтэй нас.Энэ бол туранхай туранхай  бодит байдалууд. Түр завсарлая.
2013-11-07 , бичсэн: Majaa төрөл:
Тийм. Ийм болохоор нь би бахархаж бас уяран үнэхээр дотроосоо огшин  уйлсан бизээ. Тийм ээ.Хөгжим нь эгшиглэж  үүх түүхт сэтгэлээ амилаан хүмүүс бас бахадсан ажээ. Үүнтэй зэрэгцэн  би вээр тэрхүү хөгжмийн эгшигийг хүн зонд сонирхуулсан хөгжимийн хамт олны даруухан сэтгэлийн илэрхийлэлт ,аяа утгатай угшил дүүрэн даруухан хөөрөө "тайзны арын " сандал дээрх эгэл нэг их хүүрнэл яриа хөгжмийн зохиолыг удирдсан удирдаачийн яриангүй ялгуун нөр их хичээнгүй зүтгэл  ариухан хүчирхэг дууллыг хэнхдэгнээ дэлдээ зүрхээ даран  сонссон хэн бүхний зүрхэн дунд талын монгол хэлийг урсан өнгөрөгч он цагын дунд ...
2013-10-27 , бичсэн: Majaa төрөл:
Үгүй чи түлхүүрээ гээчих гээд байна уу. Хүүе ээ.

Тэгвэл .

Үгүй ээ чи бас хаана хийснээ мартаа юу.

Сайхи яриа өрнөж ийн өрнөж байтал дуугүй сууж байсан гуравдагч бүсгүй ярианд оролцов.

Бидний энэ чиньнасных шүү дээ. Насных. Дарга тэгж хэлсэн юм. Тэгээд  насныхаа энэ сайхан юмыг ийх хайрлах хэрэгтэй гэсэн шүү  хөөе. Өнөөх хоёр нь түсхийтэл инээд алдан жиг жуг хийцгээж гэж.

...
2013-10-24 , бичсэн: Majaa төрөл:
Дургүй.Хүмүүүс түүнд дургүй. Хүүхдүүд түүнийг мэдээгүй ч гэсэн мэдрээд дургүй байдаг. Хөгшид хэдий өөрт нь тээр болоогүйд нь таатаай байдаг ч гэсэн нэг таалахгүй. Байгаль тэрнийг эгдүүцэн бас л тэр ба байгаль хоёр таарамжгүй. Энэ өө сэв төдий бус гэм буруу бус эмгэг бололтой.Өнөөгийн зомбигийн шинэ төрх юм шиг. Цагаан гар басцонхигор нүүр, нүднийх нь доогуур хөх туяа бүхий ядруу хэн нэгний хөөрхий байдлын тухайд энгийн дүрслэлд цэг тавих мөч хэзээ мөдгүй гээд бодох дуртай хүмүүст хайртай шүү.








...
2013-10-23 , бичсэн: Majaa төрөл:
  1. Хангал санаа боджээ тэнгэр минь ээ
  2. Хар цагааны будаг бүрэн цэцэг
  3. Буцах цагыг ирэх цаг хэмээн өнгөлнөм
  4. Буцаах хүсэлд алдаа нь мэдэгдээгүй
  5. Хүмүүний харц  гүрийсэн нь ил өлзий
  6. Хар  хархан мэлмий буцах болов уу од оо