Хүн. Эрхэмсэг .Монгол хэл .Сөн. Тэр зөвхөн үндэстэн тусгаар улсын минь хэл соёл төдийхөн бус бөлгөө хэмээн сэтгэн ахуй дороо уснаас гүн, уулнаас өндөр, цаснаас цагаан бодолдоо урмын бал шиг харандаа бүхий хэн нэгний зүрхэн дунд дэлбээлэн буй цэцэг , цэцэг хэмээхүй олон олон зуу зуун жилийн тэртээгээс улбаатай өнөөдрийн өдрийн салхинаар гэмтээ нь үгүйхэн ган илдээр гантиг хөшөө чимээгүйхэн босгосон олон олон хүмүүний тухайд аяа зэврэх нь үгүй зөн билгийн хайланг хөврөөхүй нь цаг цагын аз жаргал байдаг асанг улам бүр бүрнээ ухаарч суунам .
Монгол хэл. Тэр бол амь амьсгал маань тул боддог. Хайлан эрхэлж та бидэнтэй шулганан ярилцанхан өглөөн салхинаас хурдан хэмээн тоглон халтайж бусдаас дандаа түрүүлэх хэмээн мэрийн мэрийн хичээнгүйлэн сурч өсөж бойжиж байгаа .Ангирхан ангаахай хүүгийн цоглог алагхан нүдний оч бадарсан харцнаа буй .Амьтай.Амьтай. Цал буурал өтөл буурайн цээжнээ нандигнаатай бүхний нь торгон хажлаганд нухлуулаастай л.Хэн нэгний алганы эвэрхийнд чимээгүйхэн орших хөдөлмөр хөлсний амтанд тэр амьдраастай. Сонсооч алтан сургаал. Монгол хэлд минь давтагджээ. Сонсооч. Зүрх сэтгэлд буй. Тэрхүү сонгомол эх хэлээ жинхэнэ өөрийнхөөрөө сонсогтүн.
Зовлон жаргалын нулимснаас үнэтэй илүү хэмээн хайрласан хайрыг та тэндээс мэдрэнэ. Шудрага үнэн. Зовж бүтээсэн ч цагын аяс аясын энэ тэрхэн элсэнд булаатай эрдэнэ болсон ухаарал харагдаж та өөриймсөглөх болноо.
Дэлхийгээ ч өргөхөд бэлэн намуухан дуутай, намбалаг, майга хөлтэй тал нутгын хүмүүсийн унаган хэл юм шүү дээ. Монгол хэл. Монгол эх хэлээрээ хамгийн анх энх амгалан дайн дажин үгүй амьдрахын хүсэл мөрөөдлөө тухайлан өгүүлсэн ӨНЧИН ХҮҮГИЙН ЦЭЦЭЛСЭН ШАШТИР цаг үеийнхээ хувьд ард түмний санаа бодол болон үлдсэн туульдаа бас мөнхөрсөн. Монгол хэл .Тухайн үеийн нийтийн түүхийг өөрчилж байсан давшилт бүрээс хагацал амсаж байгаа хүн ардын сэтгэлээс гарсан үгс хадмалагдсан байх ажээ.
МОНГОЛ ХЭЛ ТА ХЭН ЮМ БЭ
Монгол хэл . Сэтгэхүй дор. Нэг үгээр өнөөдрийг хүртэл хөгжиж ирсэн аялгуут монгол хэл сэтгэхүй. Өгүүлэх зүүднээ хүргэн ийн хадмалласаныг хүргэх нь. Сэтгэлд үлдээх мөр аж. Үүнд хүний өөрийн гэлтгүй ахмад хүн залуу хүмсээ хүү минь , миний хүү хэмээн "авгайлах" юм. Тэгээд энэхүү сэтгэлэг чухам үүнээс үүдэлтэй мэт монгол хэлний бичиг зохиолын томоохон төлөөлөгч Дашдоржийн Нацагдорж түүний "Хуучин хүү" хэмээх бүтээлд гарч буй гол дүр хуучин байгаад шинэ болж байгаа өнчин хүү.Хүү. Үнэхээр онцгой нэг монгол нийтийн дотрох нэгэн хүү, хүмүүний тухайлан мэтгэлцэл намуухан эгэл өчил нь тухайн цаг үеийнх нь өөрчлөлтийн өнгө тодхон гэгч оюун бодолт нийт хүмүүний мэлмийн өмнө бэлхэн өнгийн харандаагаар зураглан зээглэсэн мэт хөнгөхөөн дүрслэгдчихжээ. Монгол хэл сэтгэхүйд нь хүү. Хүү, хүү хүн . Цаашлаад хүн тод онцгой сэтгэгдэх учир нигуур улбаалан буухиалагдан өнөө ирсэн шүү. Ийм. Тийм энэхэн учир дэлхийн хүмүүний учир жанцан тод амьсгал бүлээн нурам маньд буухиа илгээлт нэн яаруу өгөгдөхийн учир жанцан бий хэмээн гадаа хүйтэн цасан шууравчиг эргээд аагим халуун шатахад чиг төв намбалаг сэтгэлэг монгол хүмүүний цээжнээ хоолойн хөгжим шиг нь амьд оршихуйн учир нь үнэн гайхамшигтай . Бид чинь монгол хүмүүүс юмаа.
БИ ИНЭЭЖ ЧАДАХГҮЙ ӨНЧИН САЛХИ ГЭЖҮҮ
Тэр ингэж л амьдардаг одоо цагыг энэхэн мөчийн зээг дээр "инээснийх " нь учирыг өчүүхэн би өөрийнхөөрөө яг энэхэнээр мэт асар хязгаар үгүй оршил хайлангийн дотор ийн мэдэрнэм. Ариун. Сэтгэлийн уянгат хөгжим .
Монгол хэл. Түгээх нь. Хүн ардын тайван жаргалын тухайх тэмүүлэл өнөө харин тухайлан тухайлан энэ мэтээр магадланхан яг ийм чин үнэн өөрөө ийн мутарлах тэрхүү чөлөөнд зон олныхоо хувьд монгол энэхүү хэл. Мөнхийн хэл . Энгүй нэг агуу сэтгэхүйн соёл агуулан товчилсон шиг сонихон. Аялгуут уянга.
Хэн нэгэн өсвөр насныхнаас маань өглөө эртлэн босож хичээлээ уншиж суух зуураа бодсон. Энэ эхлэл байсан юм болов уу. Түүний хувьд. Тиймээ. Дув дугуй хөөрхөн мэлмийнээ ухаарлын бодол эхлэл төдий гэвчиг ирсэн нь тэр байсан юм болов уу. Хэн нэг нь ямар нэгэн тэмцээнд орохоор дасгал сургуулилт хийж байхдаа бас л монгол хэл та хүмүүн юмаа хэмээх тунхаглалыг чимээгүйхэн үг дуугүйхэн батлах хэм хэмжээнд бас хариу өгөх залуу насны хангал итгэл дээр алтан мутраа тавьсан инээж яваа залуу нас алхалж явнам. Эх дэлхий минь ээ.