Намхан толгод минь.Уул уурхайн үйл ажиллагааны үр дүнд бий болсон тэр олон хиймэл дов толгод бус.Өндөр будантай уулсын захаар даруухан орших намхан бор толгод.Цагтаа өндөр уулс байгаад цагын эрхэнд элэгдсэн юм шиг намхан бор толгод. Яг л насны эцэст намхан буурай болсон хэн нэгэн шиг эгээ ижил нутгын бор толгод. Элгэн дулаахан аясын салхинд үүх түүх хүүрнэн байх шиг .Уул уулын алсын зэрэглээнд нь торойх нутгын бор толгод. Магтан сайшааж өнгийсөн сүйтгэлээс илүү амар амгалан түүнд л тэврүүлээ мэт нутгын шороо тэнд л эх нутгын чиний унаган багын сэвлэгийн үнэртэй салхийг хадгалсан өлгий байгаад нь хайртай миний сэтгэл чив чимээгүй бодлогоширно.
Олон сайхан ажаа нар түүнийг хатгамаллаж цэцэгтэйхэн хээтэйхэн алчуураа мөрөө даран гоёж бас хатгамал хээгээр нь хожим гэрээ гоёсон нь олонсон. Харин би энэхэн цэцэгсмйг маш ихээр зурж харин одоо түүний тухай тухайлан онцлон онцлон анх удаа ийн бичиж байх юм. Цэцэг.Цэцэгс. Бас бодлын цэцэг. Цэцэгсийн тухайх яруухан энэхэн анир хожмын өнөөдөр маньд юу эсийг эрхэмсэг гэгч хүүрнэнэ гээч.